Консулын үйлчилгээ, үйлчилгээний хураамж

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд

  1. Гадаадын иргэдэд Монгол Улсад зорчих виз олгох
  2. Нотариатын үйлчилгээ
  3. Буцах түр үнэмлэх олгох
  4. Төрсний гэрчилгээ олгох
  5. Гэрлэлтийн гэрчилгээ олгох
  6. Гэрлэлт цуцлах
  7. Үндэсний (энгийн) гадаад паспортын захиалга авах
  8. Үндэсний (энгийн) гадаад паспортын хугацаа сунгах
  9. Монгол Улсын харьяатаас гарах тухай тодорхойлолт гаргах
  10. Нас барсан иргэдийн талаар тодорхойлолт гаргах

Үйлчилгээний нэр төрөл

Хураамж /иен/

Бичиг баримтын баталгаажуулалт

500

Гадаад паспортын хүчинтэй хүчинтэй хугацааг сунгах /1 жил/

1000

Үндэсний энгийн гадаад паспорт захиалга

6500

Гэрлэлтийн бүртгэл

2000

Гэрлэлт цуцлалтын бүртгэл

2000

Монгол Улсад буцах үнэмлэх олгох

3000

Орчуулгын баталгаа гаргах /1 хуудас/

500

Харьяат болох, харьяатаас гарах, харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлтийг хянан шийдвэрлэх

7000 иен

Бичиг баримт олшруулах, хэвлэх, бусад техник үйлчилгээ          /1 тал/

100 иен

Жич: Тус жагсаалтад дурьдагдаагүй үйлчилгээний хувьд Гадаад хэргийн сайд, Санхүү, эдийн засгийн сайдын хамтарсан 2003 оны 46/398 дугаар тушаалын хавсралтад заагдсан “Консулын үйлчилгээний хураамжийн жишиг хэмжээ”-г баримтлана.