Гадаад паспорт шинээр авах

 “ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ ОЛГОХ АЖИЛЛАГААГ ХЯЛБАРШУУЛАХ ТУХАЙ” ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ХАМТАРСАН А/07, А/02 ТООТ ТУШААЛ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗАХИАЛАХ ЖУРАМД ШИЛЖИВ.
ИЙМД ИРГЭН ТА ЭСЯ-НД ИРЖ ГАДААД ПАСПОРТЫН ЗАХИАЛГА ӨГӨХДӨӨ ЦЭЭЖ ЗУРГАА АВАХУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ.
ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

  1. Иргэний цахим үнэмлэхний хуулбар /2 хувь/
  2. Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /2 хувь/ татаж авах
  3. Гадаад паспортын төлбөр, үйлчилгээний хураамж 6500 иен /бэлнээр эсвэл ЭСЯ-ны дансанд шилжүүлж баримтыг авч ирнэ үү/
  4. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5x4.5 см хэмжээтэй, цагаан дэвсгэртэй нүдний шилгүй, эгц урагшаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, төрийн тусгай албан хаагчийн дүрэмт хувцасгүй 3 хувь цээж зураг,
  5. Гадаад паспортаа шуудангаар хүлээн авах тохиолдолд марк, хаяг, холбогдох утсыг бичсэн баталгаат шуудангийн /書留/ дугтуй авч ирэх, эсвэл хүлээн авагч тал төлөхөөр буюу /着払い/ маягтыг ЭСЯ дээр бөглөнө.

ЖИЧ: ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ИЛГЭЭХЭД ЗУРАГ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ТОХИОЛДОЛ ГАРАХААС СЭРГИЙЛЖ ДЭЭРХ ЖАГСААЛТАНД ДУРДАГДСАН 3 ХУВЬ ЦЭЭЖ ЗУРАГ АВЧ БАЙГАА БОЛНО.
ЭСЯ-НД ӨӨРИЙН БИЕЭР ИРЭХ БОЛОМЖГҮЙ, ПАСПОРТ ЗАХИАЛГЫН МАТЕРИАЛАА ШУУДАНГААР ИЛГЭЭХ ТОХИОЛДОЛД 3,5 Х 4,5 ХЭМЖЭЭТЭЙ, ЦАГААН ДЭВСГЭРТЭЙ, ЭГЦ УРДААС НЬ АВСАН, ЧИХ ИЛ ГАРСАН, ӨНДӨР НЯГТРАЛТАЙ, 1,37 МВ /мегабайт/-ААС БАГАГҮЙ ХЭМЖЭЭТЭЙ ЦЭЭЖ ЗУРГИЙГ ТУС ЭСЯ-НЫ ЦАХИМ ШУУДАН /tokyo.consul.dep@gmail.com/ РУУ ИРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ. ЦЭЭЖ ЗУРГАА ТУС ЭСЯ-НД ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ИРҮҮЛЭХДЭЭ ТУХАЙН ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛЖ БУЙ ИРГЭНИЙ ЭЦЭГ/ЭХИЙН НЭР, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААРЫГ ТОДОРХОЙ ТУСГАХ ШААРДЛАГАТАЙГ АНХААРНА УУ.

ШИНЭЭР ТӨРСӨН ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
1. Төрсний гэрчилгээний хуулбар /2 хувь/
2. Эцгийн иргэний цахим үнэмлэхний хуулбар /2 хувь/, хэрэв эцэг нь гадаадын иргэн бол гадаад паспорт эсвэл жолооны үнэмлэхний хуулбар /2 хувь/
3. Эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар /2 хувь/, хэрэв эх нь гадаадын иргэн бол гадаад паспорт эсвэл жолооны үнэмлэхний хуулбар /2 хувь/
4. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /2 хувь/
5. 3,5х4,5 см хэмжээтэй, цагаан дэвсгэртэй, эгц урагшаа харсан цээж зураг /3хувь/
6. Өндөр нягтралтай, 1,37 мв /мегабайт/-аас багагүй хэмжээтэй цээж зургийг тус ЭСЯ-ны цахим шуудан /tokyo.consul.dep@gmail.com/ руу ирүүлэх
7. Гадаад паспортын төлбөр, үйлчилгээний хураамж 6500 иен /бэлнээр эсвэл ЭСЯ-ны дансанд шилжүүлж баримтыг ирүүлнэ үү/
8. Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /2 хувь/ татаж авах
9. Гадаад паспортаа шуудангаар авах тохиолдолд марк, хаяг, холбогдох утасыг бичсэн баталгаат шуудангийн дугтуйгаа материалтайгаа хамт явуулна. /Баталгаат шуудангийн дугтуй хийж явуулаагүй тохиолдолд хүлээн авагч тал төлөхөөр буюу /着払/ шуудангаар явуулахыг анхаарна уу.
ЭСЯ-ны дансны дугаар/Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Bank of Mitsubishi Tokyo UFJ,
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589
Account holder: Embassy of Mongolia

ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行:三菱 東京UFJ銀行渋谷明治通り支店
支店番号: 470
口座番号: 0458589
口座名義: Embassy of Mongolia


Embassy of Mongolia  /Манай хаяг/
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: tokyo.consul.dep@gmail.com 
Web: http://tokyo.embassy.mn