Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд cаналаа өгөхөөр бүртгүүлнэ үү

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00- 22:00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна. Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байхшаардлагатай.
дэлгэрэнгүй

“Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтад бүртгүүлнэ үү

Монгол Улсад Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монголын түүх, соёлын өв, зан заншлыг гадаадад сурталчлах, гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг дэмжих зорилгоор Гадаад харилцааны яамнаас 3 дахь жилдээ хилийн чанадад амьдарч буй иргэд, холбоодын дунд зарлаж байгаа “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтын бүртгэл явагдаж байна.
дэлгэрэнгүй

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын тухай

6 дугаар сарын 26-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тул Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу 2 дахь санал хураалт 7 дугаар сарын 4-ний өдрийн Мягмар гаригт ЭСЯ-нд болно.
дэлгэрэнгүй

ЗАРЛАЛ

СОНГУУЛИЙН 2 ДАХЬ ШАТНЫ САНАЛ АВАХ АЖИЛЛАГААГ 7 ДУГААР САРЫН 4-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ӨМНӨ ГАРГАСАН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛЖ, 7 ДУГААР САРЫН 4, 5-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ 43 ДУГААР ТОГТООЛ ГАРАВ. ИЙМД БҮРТГЭГДСЭН СОНГОГЧ ТА 7 ДУГААР САРЫН 4, 5-НЫ ӨДРҮҮДИЙН 07.00-22.00 ЦАГИЙН ХООРОНД ЭСЯ-НД ИРЖ САНАЛАА ӨГӨХИЙГ УРЬЖ БАЙНА.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 [3]