Mонгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Япон Улсын Хууль, зүйн яам, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамд хоорондын Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Япон Улсын Хууль, зүйн яам, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамд хоорондын Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Санамж бичигт гарын үсэг зурах айлчлал 2017 оны 12 дугаар сарын 20-22-нд болж өнгөрөв. Тус айлчлалын хүрээнд Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд К.Като, Гадаад ур чадварын дадлагажигчийн асуудал хариуцсан төрийн байгууллага /OTIT/-ын ерөнхийлөгч Ё.Сүзүки-тэй албан ёсны уулзалт хийж, ЖИТКО байгууллага, хүлээн авагч нийгэмлэг, компанийн төлөөлөлтэй санал солилцох уулзалт зохион байгуулж, Монгол дадлагажигч ажилчдын ажлын байр, нөхцөл байдалтай танилцав.