"Инвест Монголиа Токио-2017" олон улсын чуулга уулзалт эхэллээ

Япон Улсын Токио хотноо "Инвест Монголиа Токио-2017" олон улсын чуулга уулзалт эхэллээ Чуулганыг Японы төлөөлөгчдийн танхимын гишүүн Япон Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши, Япон дахь ЭСЯ-ны Түр хамаарагч Д.Батжаргал нар нээж үг хэлэв. "Инвест Монголиа Токио-2017" чуулга уулзалтыг сүүлийн таван жилийн турш тасралтгүй Токио хотноо зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн чуулганд гадаад дотоодын 300 гаруй төлөөлөгч оролцож байна. Засгийн Газрыг төлөөлж тус чуулганд Монгол банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал В.Энхболд нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын эдийн засаг, банк санхүү, дэд бүтэц, гадаадын хөрөнгө оруулалтын орчин хэтийн төлөв, хөгжлийн бодлогын талаар 12 илтгэл тавигдаж 8 хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монгол Улсын зүгээс хөрөнгө оруулалт хийх төлөвтэй салбарууд тэр дундаа банк санхүү, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн талаарх шинэчилсэн мэдээллийг танилцуулах юм.