Японы одонгоор шагнуулав

Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Акихито Япон улсын төрийн дээд шагнал “Мандах наран” одонгоор ахмад дипломатч С.Хүрэлбаатарыг шагнах зарлиг буулгасныг Ерөнхий сайд Ш.Абэ 11 дүгээр сарын 7-нд гардуулав. Шагнагдагсад Эзэн хаан Акихитод бараалхаж дурсгалын зураг татуулав. С.Хүрэлбаатар Япон улстай харилцах ажилд 42 жил оролцож, ГХЯ-ны орчуулагч, референт, газрын захирал, Элчин сайдаар ажиллажээ.