Японы Засгийн газраас буцалтгүй тусламж үзүүлэх тухай ноот бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 тэрбум 200 сая төгрөгийн үнийн дүн бүхий “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төсөл, Нарийвчилсан зураг боловсруулах төсөл”, мөн 3 тэрбум 100 сая төгрөгийн үнийн дүн бүхий Төслийн бус буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зурав.
дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Монгол-Японы парламентын бүлгийг удирдана

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Монгол-Японы парламентын бүлгийн даргаар томилогдлоо. Тэрээр өмнө нь 2004-2008, 2008-2011 онуудад тус бүлгийн даргаар зургаан жил гаруй хугацаанд ажилласан байдаг.
дэлгэрэнгүй

Элчин сайд С.Хүрэлбаатар Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурад бараалхав

Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурад Элчин сайд С.Хүрэлбаатар бараалхаж, тус танхимын даргаар сонгогдсонд нь баяр хүргэв.
дэлгэрэнгүй

Аймгийн Засаг дарга нар Япон улсад айлчлав

2015 оны 1 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Аймгийн Засаг дарга нар Япон улсад айлчлав.
дэлгэрэнгүй

Монгол, Японы эрдэмтэд хөх толбоны учрыг хамтарч судална

Монгол, Японы хүн судлал, генетикийн эрдэмтэд 2 дугаар сарын 3-нд Токиод уулзав. “Монгол толбо” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор, профессор Ж.Батсуурь “Хөх толбоны үүсэл, тархац”, “Монгол дахь хөх толбоны судалгаа” сэдвээр илтгэл тавьж, японы эрдэмтэдтэй хамтарсан судалгаа хийх санал тавив.
дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гадаад улсад хийж буй анхны айлчлал болж байна.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 [4] 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 »