Морин хуурч А.Бат-Эрдэнэ-д “Талархлын бичиг” гардуулав

Монгол ардын урлаг, үндэсний өв соёлыг Япон улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй “Их татлага” хамтлагийн морин хуурч А.Бат-Эрдэнэ-д Элчин сайд С.Хүрэлбаатар 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Талархлын бичиг” гардуулав.
дэлгэрэнгүй

Говь-Алтайнхан Нагояд аймгаа танилцуулав

Энэ сарын 11-12-ны өдрүүдэд Японы аж үйлдвэрийн томоохон төв Аичи мужид Монгол, Айчигийн бизнес семинар болов. Семинарыг Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын ЖЕТРО байгууллагын Нагоя дахь төв, Чюүбү бүсийн Эдийн засгийн байгууллагуудын холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэмжлэгтэйгээр Япон улсад суугаа Монгол улсын ЭСЯ, Нагоя дахь Өргөмжит консулын газар хамтран зохион байгуулав.
дэлгэрэнгүй

Газар хөдлөлтийн үеэрх урьдчилсан бэлтгэл сургуулилт "Скайтри" цамхаг дээр үнэ төлбөргүй болно

Токио хотын захиргаанаас 2016 оны 9 дүгээр сарын 4-ний бүтэн сайн өдөр өглөө 8:10 цагаас газар хөдлөлтийн үеэрх урьдчилсан бэлтгэл сургуулилт үнэ төлбөргүйгээр "Скайтри" цамхаг дээр хийх юм байна.
дэлгэрэнгүй

“Их татлага” хамтлагийн бие даасан тоглолт болов

Япон улсад амьдарч уран бүтээлээ туурвидаг Монголын язгуур урлагийн “Их татлага” хамтлаг Токио хотын “Suntory Hall”–ын “Blue rose” танхимд энэ сарын 13-ны өдөр тоглолтоо олон нийтэд толилуулав. Тоглолтод Монголын нэрт хөгжмийн зохиолчдын болон ардын урлаг, хөөмэйн бүтээлүүдээс гадна хамтлагийн шинээр туурвисан бүтээлүүд тоглогдож, МУГЖ Ш.Даваахүү ая дуугаа өргөж, бүжигчин Г.Бурмаа, Ц.Нарангэрэл нар оролцов. Тоглолтыг нийт 400 гаруй хүн үзэж сонирхов.
дэлгэрэнгүй

Монгол судлаач М.Тачибана яриа хийв

Японы Монгол судлаач залуу эрдэмтэн М.Тачибана энэ оны 3 дугаар сарын 11-ний өдөр ЭСЯ-нд “Орчин үеийн Монголын түүх” сэдвээр яриа хийв. Тэрээр Монгол улс дахь түүх судлал, түүний эх сурвалжууд, судлаачдын бүтээлүүдийн тухай, олон улс, түүний дотор Япон дахь монгол судлалын тухай сонирхолтой яриа хийв. М.Тачибана нь Япон улсын Шинжлэх ухааныг хөгжүүлэх нийгэмлэг (JSPS)-ийн тусгай судлаач бөгөөд 2010 онд Япон улсын Васэда их сургуульд доктор (Ph.D)-ийн зэрэг хамгаалсан. 1999-2001 онд Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнд мэргэжил дээшлүүлсэн. Тэрбээр “Монголын мартагдсан түүх”, "Хоёр засгийн газартай 1921 оны Монгол" зэрэг томоохон бүтээл туурвиж байсан байна.
дэлгэрэнгүй

Элчин сайд С.Хүрэлбаатар хэвлэлийн бага хурал хийв

Элчин сайд С.Хүрэлбаатар 17-ны өдөр Японы хэвлэл мэдээллийнхэнд зориулж ЭСЯ-нд хэвлэлийн бага хурал хийж, Монгол, Японы харилцаа, АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт, Монгол улсын Төвийг сахих бодлого, ЗХА-ийн бүс нутаг дахь Монгол улсын санаачлагуудын талаар мэдээлэл хийв. Хуралд Японы “NHK”, “Фүжи”, “Нихон тв” телевиз, “Никкэй”, “Асахи”, “Ёмиүри”, “Санкэй” сонин, “Жижицүшин”, “Киёодоцүшин” мэдээллийн агентлагуудаас нийт 12 сэтгүүлч оролцов.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 [24] 25 26 27 28 29 »