Манай цахим хуудсанд тавтай морилно уу


“СЭТГЭЛД ДУЛААН ЯПОН ОРОН” ЗОХИОН БИЧЛЭГ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ДӨРВӨН БҮТЭЭЛИЙН НЭГЭЭР ШАЛГАРАВ

Японы мэргэжлийн ур чадварын сургалт, дадлагын асуудал эрхэлсэн байгууллага ЖИТКО-гоос дадлагажигч ажилчдын дунд жил бүр зохион байгуулдаг зохион бичлэгийн уралдаан 25 дахь жилдээ болж өнгөрөв. Уралдаанд нийт 2,636 зохион бичлэг ирүүлжээ. Уралдааны шалгаруулалт 3 үе шаттай явагдаж, 28 шилдэг бүтээл сүүлийн шатанд шалгарав. Монгол улсын иргэн “Фүжита Раши Коогёо” ХХК-нд дадлагажигчаар ажиллаж байгаа Г.Золзаяагийн “Сэтгэлд дулаан Япон орон” зохион бичлэг шилдгийн шилдэг дөрвөн бүтээлийн нэгээр шалгарав. Мөн тус компанийн дадлагажигч Г.Аззаяа шилдэг шагнал, Б.Одончимэг, М.Өлзиймаа нар тусгай шагнал хүртэв.
дэлгэрэнгүй

МОНГОЛ-ЯПОН ХҮҮХЭЛДЭЙ УРЛААЧ НАРЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Японы хүүхэлдэй урлаач, уран бичээч, яруу найрагч С.Бошо, Монголын хүүхэлдэй урлаач Ч.Энхтүвшин нарийн хамтарсан “Амьдралын баяр баясал, хөдөлмөрийн мөн чанар” сэдэвт үзэсгэлэн 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Япон улсын Шизүока мужийн Каннами хотод зохион байгуулагдана.
дэлгэрэнгүй

ТАЛ НУТГААС ТӨРСӨН СҮМОГИЙН ХҮЧТЭНҮҮД

Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Хиого мужийн Тоёока хотын Монголын Угсаатны зүйн музейд “Тал нутгаас төрсөн Сүмогийн хүчтэнүүд”сэдэвт үзэсгэлэн 10 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажиллах юм. Энэхүү үзэсгэлэнд Их аварга Хакүхо М.Даваажаргалын хувцас хэрэглэл, Харүмафүжи Д.Бямбадоржийн зурсан уран зураг дэлгэгдэхээс гадна Ичиножёо А.Ичинноров, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нартай холбоотой үзмэрүүд тавигдах юм.
дэлгэрэнгүй

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДААР 1988-1991 ОНД АЖИЛЛАЖ БАЙСАН Э.ТАКАСЭГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Япон улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 1988-1991 онд ажиллаж байсан Э.Такасэ-г 10 дугаар сарын 5-ны өдөр Түр хамаарагч Д.Батжаргал хүлээн авч уулзав. Э.Такасэ Элчин сайдаар ажиллаж байх үедээ Монголын ардчиллын эхэн үед өрнөсөн үйл явдлыг түүний хувийн гэрэл зургийн аппаратаар авч Японы Гадаад хэргийн яаманд мэдээлж байсан зэрэг тухай үеийн хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны талаар дурсан ярилцаж, өнөөгийн Монгол орны талаар мэдээлэл өгөв.
дэлгэрэнгүй

И.ТАКҮКАВАД ТАЛАРХСАН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛИЙГ ГАРДУУЛАВ

Монгол түмний оюун билгийн их өргөө болсон Үндэсний номын сангийн сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Япон улсын иргэн И.Такүкавад талархсан хүндэт өргөмжлөлийг 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр ЭСЯ-нд гардуулав.
дэлгэрэнгүй

“Миний Монгол” сургуулийн хичээлийн шинэ жил

Токио дахь “Миний Монгол” сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт 9 дүгээр сарын 17-ны өдөр болов. Тус сургууль нь 2015 оноос Японд амьдарч буй монгол хүүхдүүдэд үндэсний хэл, соёлыг зааж байгаа юм. Энэ жил 40 гаруй хүүхэд суралцахаар бүртгүүлжээ.
дэлгэрэнгүй

“TOURISM EXPO JAPAN 2017” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ ӨНГӨРӨВ

Япон улсын Токио хотноо жил бүр зохион байгуулагддаг “TOURISM EXPO JAPAN 2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2017 оны 9-р сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулагдав. Дэлхийд томоохонд тооцогдох тус үзэсгэлэнд энэ жил Япон улсын 47 муж, дэлхийн 130 гаруй улс орны төлөөлөл, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг 1,310 байгууллага, компани оролцож, нийт 191,500 гаруй хүн үзэж сонирхсон байна. Үзэсгэлэнгийн үеэр нийт 6,886 гэрээ, контракт хийгдсэн бөгөөд өнгөрсөн оноос 2.5 дахин нэмэгдсэн дүн гарчээ.
дэлгэрэнгүй